Лекц 1
Өртөг, түүний эдийн засгийн мөн чанар
1.
Өртөг
тооцоолол
Өртөг
тооцоолол гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл үйл ажиллагааны өртгийг
тодорхойлох процесс юм.
Өртгийн бүртгэлийн бүтээгдэхүүн, ажил, шйлчилгээний
өртгийг тодорхойлоход ашиглагдана. Зардлыг хуримтлуулан бүртгэх үйл явцын үр
дүнд дээрх өртгүүдийг тооцож тодорхойлдог.
Өртгийг хэрхэн хуримтлуулан бүртгэхийг томъёолон
харуулбал:
-
Шууд зардал
= Материал + Хөдөлмөр + Бусад шууд зардал
-
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал = Тооцоолсон
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
Илүү /Дутуу
тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
-
Үйлдвэрлэлийн өртөг = Шууд
зардал + Тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
-
Нийт зардал =
Үйлдвэрлэлийн өртөг
Илүү/Дутуу тооцсон
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал +Үйлдвэрлэлийн бус зардал
-
Үйлдвэрлэлийн бус зардал = үйл ажиллагааны зардал
Шууд бус зардал буюу үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг нь аливаа
бүтээгдэхүүнийг бий болгох эсвэл үйлчилгээ үзүүлэхэд гарсан боловч шууд тухайн
бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингээх боломжгүй зардлууд юм. Шингээх өртгийн аргын
үед шууд бус зардал буюу үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг зохистой хэмжээгээр
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний нэгжид хуваарилдаг.
Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бүтээгдэхүүний өртөгт бүрэн хураавилагдах боломжтой
үйлдвэрлэлд ашигласан түүхий эд материал болон зарцуулсан хөдөлмөрийн зардал
орох ба эдгээр зардлуудыг шууд зардал гэнэ. Нэгж бүтээгдэхүүнд шууд хуваарилах
боломжгүй, харин олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцад нийт дүнгээр
гарсан зардлуудыг шууд бус зардал буюу үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэнэ. Үүнд
дараах зардлууд орно.
-
Үйлдвэрийн барилгын түрээс
-
Тоног төхөөрөмжийн элэгдэл
-
Хяналт шалгалтын зардал
-
Дулаан, цахилгааны зардал гэх мэт
Шууд зардал гэдэг нь өртөг хуримтлуулан тооцож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ,
нэгж хэлтсүүдэд бүрэн хуваарилагдах боломжтой зардлууд юм.
Шууд бус зардал буюу үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг нь бүтээгдэхүүн,
үйлчилгээ юм уу нэгж хэлтэсийн үйл ажиллагааг явуулах явцад гарсан боловч
тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, нэгж хэлтсүүдэд шууд ба бүрэн хуваарилагдах
боломжгүй зардал юм.
Зарим компанийн хувьд нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь шууд
үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нийт дүнгээсмэдэгдэхүйц хэмжээгээр их байж
болдог.
Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарсан зардлуудыг хуримтлуулан тооцох
үедээ шууд бус зардлыг анхаарч үзэх ёстой боловч шууд бус зардлуудыг түүнтэй
холбоотой /тухайн зардлуудаас үр өгөөж хүртэж буй/ үйлдвэрлэлээс бий болсон
олон төрлийн зүйлүүдэд оновчтой байдлаар бүрэн хуваарилах боломжгүй үе байдаг.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг шингээх өртгийн аргаар хуваарилах нь
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үнэн зөв хувь хэмжээгээр үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний өртөгт шингээж, үйлдвэрлэсэн ба борлуулсан бүтээгдэхүүн нэгжийн
өртгийг тооцдог. Уг үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын тодорхой хувь хэмжээнээс
гадна удирдлагын ба маркетингийн боломжит зардлууд /бүтээгдэхүүний үнэ
тогтоолтын шийдвэр гаргалтын үед/ бүтээгдэхүүний өртөгт орох нь зүйтэй гэж
үздэг. Энэ нь шингээх өртгийн өргийн аргын баримталдаг үндсэн үзэл санаа юм.
Шингээх өртгийн аргыг ашиглах
онолын үндэслэл
Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд үйлдвэрлэлийн нэмэгдэл үардал нь гарцыг
бий болгох явцад үүсдэг ба үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн бүрд түүний тодорхой
хэмжээг шингээсэн байх нь зүйтэй.
Шингээх өртгийн аргыг ашиглах
практик үндэслэл
Дараах шаардлагын улмаас шингээх өртгийн аргыг ашигладаг. Үүнд:
А. Бараа
материалын үнэлгээ
Борлуулахад бэлэн бүтээгдэхүүнийг дараах шаардлагын улмаас заавал үнэлэх
ёстой.
1. Санхүүгийн
байдлын тайлан дахь бараа материал дансны эцсийн үлдэгдэлийг тооцоолох
2. Орлогын
тайлан дахь борлуулсан бүтээгдэхүүнийг өртгийг тооцоолох
Бараа материалын үнэлгээ нь борлуулсан бүтээгдэхүүнийг өртгийг тооцох
аргаас хамааран тайлант хугацааны ашигт нөлөөлдөг.
Б. Үнэ
тогтоолтын шийдвэр
Ихэнх компаниуд нэгж бүтээгдэхүүний
хувьд нийт үйлдвэрлэлийн болон борлуулалтын зардал дээр хэвийн ашгаа нэмж үнэ
тогтоох бодлогыг баримталдаг. Гэрээгээр ажил гүйцэтгэдэг компаниудын хувьд бүрэн
өртөг дээр ашиг нэмж үнэ тогтоох бодлого үр өгөөжтэй байдаг. Учир нь гэрээт
ажил бүр нь өөр байдаг учраас стандарт нэгжийн борлуулатын үнийг ашиглах
боломжгүй юм. Шингээх өртгийн аргыг ашиглахгүйгээр хангалттай хэмжээний ашиг
олохуйц үнэ тогтоох шийдвэрийг гаргах нь бэрхшээлтэй байдаг.
В. Бүтээгдэхүүн
тус бүрээр ашигт байдлыг тодорхойлох нь
Шингээх өртгийн аргыг ашиглах үед
үүсдэг асуудал нь хэрэв компани нэгээс дээш төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн
борлуулдаг ба үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөг
зохистой сууриар хуваарилаагүй бол бүтээгдэхүүн тус бүрийн ашгийг тодорхойлоход
бэрхшээлтэй байдаг.
Үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлыг шууд өртгийн аргаар хуваарилах нь
Төлөвлөлт, шийдвэр гаргалтын
зорилгоор шингээх өртгийн арга нь шууд өртгийн аргаас бага ач холбогдолтой
байдаг. Зарим тохиолдолд шингээх өртгийн аргын хэрэглэгчдэд өгч буй мэдээлэл нь
төөрөгдөлд хэргэхүйц байдаг.
Шууд өртгийн аргын үед бүтээгдэхүүн,
үйлчилгээг бий болгож борлуулах үед гарсан хувьсах зардлыг өртөгт шингээнэ
гэсэн үзэл санааг баримталдаг. Мөн тогтмол зардлыг тусад нь авч үзэх ба
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгжид хуваарилахын оронд тайлант үеийн зардлаар
бүртгэдэг. Гэхдээ зарим үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь үйл аижллагааны дагаж
өөрчлөгддөг хувьсанх зардал байдаг. Тиймээс үйлдвэрлэлийн болон борлуулалтын
шууд зардлыг хувьсах зардлын дүнд оруулдаг.
3.
Шингээх өртгийн арга
Шингээх өртгийн арга нь үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуваарилдаг
уламжлалт арга хандлага бөгөөд өртгийн төвд хуваарилах, нэгжийн өртөгт шингээх
гэсэн гурван үе шаттай.
Хэлтэс нэгжүүдэд хуваарилах үе шат нь:
А. Нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэвээрилалт ба
Б. Үйлчилгээний нэгж, хэлтсийн зардлыг хувь тэнцүүлэх үе
шат
Шингээх өртгийн арга нь нэг төрлийн бүтээгдэхүүний өртөг
тооцох үед нийт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
зарцуулсан цаг, хөдөлмөр зэргийг үндэслэх зохистой хувь хэмжээгээр уг
бүтээгдэхүүний өртөгт хуваарилдаг.
Энэ аргын үед дараах ойлголтуудыг мэдсэн байх
шаардлагатай.
-
Шингээх өртгийн аргыг ашиглаж байгаа үед бүтээгдэхүүний
өртөг нь хуваарилалт, хувь тэнцүүлэх шингээх гэсэн үе шатаар хуримтлуулан
бүртгэнэ.
-
Хуваарилалт гэдэг нь бүх зардлын зүйлийг шууд өртгийн
нэгж юм уу зардлын төвд хуримтлуулан бүртгэх процесс юм. Шууд зардлыг өртгийн
нэгжид шууд хуваарилна. Зардлын төвөөр шууд тодорхойлох боломжтой үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлыг тухайн зардлын төвүүдэд хуьаарилах боловч нэг зардлын төвөөр
тодорхойлогдох боломжгүй шед ерөнхий үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төвүүдэд
хуваарилна. Тухайлбал, агуулахын харуул хамгаалалтын зардлыг агуулах гэсэн
зардлын төвд хуваарилах боловч халаат, цахилгааны зардлыг ерөнхий үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлын төвд хуваарилна.
-
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хувь тэнцүүлэх эхний үе
шатанд ерөнхий үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын төвд багтсан үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлыг тохирсон суурийг ашиглан бусад зардлын төвүүдэд хуваарилна.
-
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хувь тэнцүүлэх эхний хоёр
дахь шатанд үйлчилгээний зардлын төвүүдийн зардлыг үйлдвэрлэлийн зардлын
төвүүдэд хуваарилна.
-
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хувь тэнцүүлэн
хуваарилсаны дараа бүх үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн хэлтсүүдэд
хуваарилна. Шингээх өртгийн аргын эцсийн үе шат нь зардлын төвүүдэд хуваарилагдсан,
хувь тэнцүүлэн тооцсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг бүтээгдэхүүний өртөгт
шингээх явдал юм.
-
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын шингээлтийн хувийг үйлдвэрлэлийн
нэгж хэлтэс бүрээр тооцно.
Лекц 2
Үйлдэлд суурилсан өртөг тооцох арга
1.
Үйлдэлд
суурилсэн өртөг /АВС/ тооцох систем
Үйлдэлд суурилсан өртөг нь улмажлалт бүрэн шингээх
өртгийн аргын орчин үеийн хандлага юм. АВС аргын үед байгууллагын явуулж буй
үндсэн үйл ажиллагааны “зорилго” эсвэл “үйлдэл”-ийн хүчин зүйлсийг /зардлын
хөтөч/ тодорхойлдог. ҮНЗ нь үйл ажиллагааны зардлын төвүүдэд хуваарилагддаг.
Эдгээр зардлын төвүүдээс хамааран ҮНЗ нь үйл ажиллагаанд
зарцуулагдсан байдал /үйлдэл/ дээр үндэслэгдэн бүтээгдэхүүний өртөгт шингэнэ.
Үйлдэл бүрийн зардал шингээлтийн хэмжээ нь нэгж зардлын хөтлөгчийн утгаас
хамаарна. Тухайлбал:
-
Үйлдлийн өртөг бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарч
байгаа үед зардлын хөтлөгч нь хөдөлмөр болон машин цаг зэрэг холбоо бүхий
хэмжигдэхүүн болно.
-
Үйлдлийн өртөг бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарахгүй
байвал бүтээгдэхүүний тоо болон хүлээн авсан захиалгын тоо зэрэг өөр зардлын
хөтлөгчийг ашиглана.
Үйлдэлд суурилсан өртөг тооцох /АВС/ аргын тодорхойлолт
Үйлдэлд суурилсан өртөг
тооцох систем /АВС/ нь үйлдлийн өртөг болон үйлдэл бүрийн зардлын хөтлөгчийг
тодорхойлж өртөг тооцох арга юм. ҮНЗ нь бүтээгдэхүүний өртөгт зардлын хөтлөгчид
суурилсан үйлдлийн өртгийг хуримтлуулан хуваарилах замаар шингэнэ.
Үйлдэлд суурилсан өртөгт
дараах үндсэн ойлголтууд байна:
1. Үйлдлээс
шалтгаалсан өртөг. Материал олгох, захиалга хийх, боловсруулах, угсрах, түгээх
болон үйлдвэрлэлийн хуваарилалт хийх зэрэг үйлдэл юм.
2. Бүтээгдэхүүн
үйлдвэрлэл нь туслах үйлдлүүдийн эрэлт хэрэгцээг дэмжих нөлөө үзүүлдэг.
3. Өртөг
нь эдгээр үйлдлүүдийн бүтээгдэхүүний зарцуулалтанд суурилан тооцогдоно.
АВС системийн ерөнхий схем
АВС-ийн
системийн үед дараах дарааллыг баримтална.
Алхам
1 – Байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон үйлчилгээ үзүүлэхэд ашиглагддаг
дэмжих үндсэн үйлдлүүдийг тодорхойлно.
Алхам
2 – Үйлдлүүдэд нэмэгдэл зардлыг хуримтлуулан хуваарилна. Үйл ажиллагааны төв
бүрээр зардал хуримтлуулсаныг зардлын төв гэж нэрлэдэг.
Алхам
3 – Үйлдлийн өртгийн хэмжээнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлно. Эдгээрийг
зардлын хөтөлч гэнэ.
Зардлын
хөтач гэдэг нь үйлдлийн өртөгт хамгийн их нөлөө үзүүлэх хүчин зүйл юм.
Жишээ:
Зардлын
төсөв
|
Боломжит
зардлыг хөтлөгч
|
Захиалгын зардал: үйлчлүүлэгчийн нэмэлт захиалга
|
Захиалгын тоо
|
Материалын нэмэгдэл зардал
|
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо
|
Машин тохируулгын зардал
|
Тохируулгын тоо
|
Машин ашиглалтын зардал
|
Машин цаг
|
Үйлдвэрлэлийн хувиргалтын зардал
|
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо
|
Бүтээгдэхүүн түгээлтийн зардал
|
Хүргэсэн захиалгын тоо
|
Алхам 4 – Зардлын төв бүрээр нэгж зардлын хөтлөгчөөр хөримтлуулсан өртгийн
тооцоолол
Алхам 5 – Нэмэгдэл зардлыг үйлдэлд тус бүрээр ашиглалтанд нь үндэслэн
тооцно /тэдгээрт ашиглагдаж байгаа зардлын хөтлөгчийн тоонд үндэслэнэ/.
Нэмэгдэл зардал нь бүтээгдэхүүний өртөгт шингэхдээ нэгж зардлын хөтлөгчид
ноогдох хэмжээнд үндэслэнэ.
2. Бүрэн шингээх өртгийн арга ба АВС аргын харьцуулалт
Уламжлалт бүрэн шингээх өртгийн аргын үед бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн түвшин харилцан адилгүй нөхцөлд нэмэгдэл зардлын хуваарилалтын
хувьд төөрөгдөл үүсдэг бөгөөд харин АВС нь тухайн зардлын шингээлтийг бодитоор
тодорхойлдог давуу талтай.
Зардлын
хөмлөгч
АВС системийн үед үндсэн
үйлдвэрлэлийн өртгийн хэмжээнд хамгийн их нөлөөлөх хүчин зүйлс юу /зардлын
хөтлөгч/ болохыг тодорхойлоход чухал байдаг. Хэдий тийм боловч, үйлдэлд
суурилсан өртгийг зардлын хөтлөгчид суурилсан хувьсанх өртөгтэй андуурахгүй
байх нь чухал. Зарим үйлдлийн шинж нь хувьсанх шинжтэй байж болно харин зарим
нь үгүй.
Зардлын хөтлөгч нь үйлдлийн
нийт өртөгт нөлөөлөх боловч үйлдлийн тоо болон зардалтай шууд хамааралд оршдог
гэж ойлгож болохгүй.
А. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарах үйлдэлтэй холбоотой
гарсан зардлын хувьд /жишээ нь: цахилгааны зардал/ үйлдвэрлэлийн түвшнээс хамаарах
зардлын хөтлөгч ашиглах нь зүйтэй /жишээ нь: шууд хөдөлмөр цаг, машин цаг гэх
мэт/
Хэрэв нэмэгдэл зардал нь
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээтэй хамааралгүй бол үйлдвэрлэлийн тоо,
захиалгын тоо гэх мэт бусад зардлын хөтлөгчийг ашиглах нь зүйтэй
Б. Уламжлалт бүрэн шингээх өртгийн аргын үед нэмэгдэл зардлыг хуваарилахдаа
гол үйлдлийн болон тэдгээрийн зардлын хөтлөгчийн өртгийг харгалздаггүй. Үүний
улмаас бүтээгдэхүүний өртөг бодитой тодорхойлогдож чаддагүй байсан.
3. АВС аргын давуу ба сул талууд
АВС нь давуу
болон сул талуудын аль алийг нь агуулсан байдаг бөгөөд томоохон байгууллагууд
болон үйлчилгээний салбарт түлхүү ашиглагдана.
Уламжлалт бүрэн шингээлтийн аргын талаар шаардлагатай
түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ нь тухайн хэсгийг ойлгоход илүү дөхөм
болгох юм. АВС аргын дараах давуу талууд байна.
А. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явц улам боловсронгуй
болж, бүтээгдэхүүний нэр төрөл өсөж үйлдвэрлэх үйл явц илүү төвөгтэй болохын
зэрэгцээ амьдралын мөчлөг богиносож байна. Энэ тохиолдолд АВС арга холбогдох
асуудлуудыг зардлын хөтлөгчидийн тусламжтай шийдвэрлэгдэнэ.
Б. Өрсөлдөөнт зах зээлийн орчинд компаниуд бодит үр
ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай болно. АВС нь үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлыг хэрхэн удирдах талаарх ойлголтыг бий болгодог.
В. Орчин үед үйлдвэрлэлийн процесс нь олон тооны
үйлдвэрлэлийн бус шинжтэй бүтээгдэхүүний дизайн, чанарын хяналт, үйлдвэрлэлийн
төлөвлөгөө, хэрэглэгчидийн үйлчилгээтэй холбоотой нэмэлт үйлдлүүдийг хамарна.
Өөрөөр хэлбэл, ҮНЗ-ын талаар уламжлалт ойлголтыг өөрчилсөн бөгөөд удирдлагын
бзртгэлийн үүргийг ч гүйцэтгэж байгаа юм.
АВС болон шийдвэр гаргалт
АВС системийг баримтлагчид хэдхэн шийдвэр гаргалтын хувилбаруудыг онцолдог.
-
Өртгийн талаарх мэдээллийг бодитоор урьдчилан тооцоолдог
-
Урт хугацаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг тооцно.
-
Бизнес хэрэглэгчидэд хүргэхтэй холбоотой олон төрлийн
аргуудыг үнэлхэд шаардлагатай мэдээллээр хангадаг.
Ялангуяа дараах төрлийн шийдвэрүүдэд тохиромжтой.
-
Өртөг нэмэх ашгийн түвшний тусламжтай бүтээгдэхүүн,
үйлчилгээний үнэ тогтооно.
-
Алдагдалтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эсвэл салбар
нэгжийн үйл ажиллагааг зогсоох эсвэл үргэжлэх эсэх талаар шийдвэр гаргалтанд
АВС аргын тусламжтай шийдвэрлэдэг.
-
Шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх эсвэл бизнес эрхлэх зэрэг
шийдвэр гаргалтанд ашиглана. Учир нь АВС нь шинэ бизнесийн үйл явц болон бүтээгдэхүүнд
шаардагдах туслах үйлдэлд анхаарлаа төвлөрүүлэх боломж олгодог.
Санамж: АВС бол хувьсах утга биш
юм. АВС нь уламжлалт бүрэн шингээлтийн аргаас илүү бодит хэмжээгээр
нэмэгдэл зардлыг бүтээгдэхүүнд шингээн хуримтлуулсан өртөг тооцлолтын арга юм.
Иймээс АВС бол үр дүнтэй удирдлагын шийдвэр гаргалтын зорилгоор ашиглагдах
өртөг тооцох арга болохгүй
Түвшиний төрөл
|
Зардлын шалтгаан
|
Зардлын төрөл
|
Зардлын хөтлөгч
|
Нэгжийн түвшин
|
Нэг нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэл эсвэл нэгж
үйлчилгээний хүргэлт
|
Шууд материал
Шууд хөдөлмөр
|
Үйлдвэрлэсэн нэгж
|
Багцын түвшин
|
Боловсруулсан, гүйцэтгэсэн болон бэлэн болсон бүтээгдэхүүн
үйлчилгээний бүлэг
|
Бэлтгэн нийлүүлэгчидийн захиалга
Тохируулгууд магадлагаа
|
Үйлдвэрлэгдсэн багц
|
Бүтээгдэхүүний түвшин
|
Сайжруулалт, үйлдвэрлэл эсвэл худалдан авалт
|
Тоног төхөөрөмж ашиглалт
Үйлдвэрлэлийн сайжруулалт
|
Бэлэн болсон бүтээгдэхүүн
|
Тогтвортой тоног төхөөрөмжийн түвшин
|
Зарим зардал тодорхой бүтээгдэхүүний үйлдвэр- лэлтэй
холбоогүй боловч байгууламжийн ашиглалттай хамааралтай байж болно.
Эдгээр зардлууд нь холбогдох өртгийн объект тодорхой
бус гэсэн шалтгаанаар АВС –н тооцооллоос хасагддаг.
|
Барилгын элэгдэл
Барилгын сурталчилгаа
|
Нийт бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ
|
АВС аргын сул талууд
АВС аргын систем нь дараах
хэд хэдэн сул талуудыг агуулна.
А. Түрээс, хүү, барилгын элэгдэл зэрэг нийтлэг зардлын элементүүдийг
өртгийн төвийн түвшинд хуваарилах шаардлага үүсч болно. Энэ тохиолдолд зардал
хуваарилах дурын аргыг ашиглах боломжтой.
Б. Зөвхөн нэг төрлийн зардлын хөтлөгч ашиглан хуваарилалтыг гүйцэтгэх
боломжгүй. Нэг үйлдэлд 2 болон түүнээс
дээш зардлын хөтлөгч шаардлагатай байж болно.
В. Хэрэв хэмжигдэх боломжтой боловч үйлдвэрлэлтэй хамааралгүй зардал үүсвэл
зардлын хөтлөгч шаардлагатай байж болно.
Г. АВС системийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байх ёстой. АВС
бүтээгдэхүүний өртөг болон удирдлагад шаардлагатай боловч удирдлагад шаардлагатай
чухал гэсэн мэдээллүүдээр хангах ёстой. Хэрэв удирдлагын зүгээс АВС системийн
мэдээллийг практик ач холбогдолтой гэж үзэхгүй байгаа тохиолдолд уламжлалт
бүрэн шингээх өртгийн аргыг ашиглах нь зөв сонголт болно.
Д. АВС системийг нэвтрүүлэхтэй холбоотой зардал нь бүтээгдэхүүний өртгийг
“нарийвчлан тооцоолсон”-с үүсэх өгөөжийг давсан байж болно.
Е. АВС системийг хэрэгжүүлэх үед холбогдох үйлдлүүд болон тэдгээрийн өртгийг
ойлгоход асуудал үүсдэггүй.
Ё. АВС бол зардал бүрэн шингээлтийн систем юм. Зардал бүрэн шингээлт нь
удирдлагын бүртгэлийн зорилгоор хязгаарласан үнэ цэнийг ашигладаг.
Лекц 3
Зорилтот
өртөг тооцох хандлага
1.
Зорилтод
өртөг тооцох хандлагын зорилго
Зорилтот өртөг тооцох арга нь удирдлагын хэрэглэдэг өртөг
тооцох аргын нэг юм. Зорилтот өртгийн арга нь шинэ бүтээгдэхүүний санаа
гаргасан үед болон хуучин бүтээгдэхүүний өртгөөр өрсөлдөх чадварыг сайжруулах
үед хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл зорилтот өртгийн хандлагыг бүтээгдэхүүн,
үйлчилгээний өртгөөр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.
Зорилтот өртөг гэдэг нь зорилтот үнээс төсөвлөсөн өртгийг хасаж гаргасан өртөг
юм. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр өрсөлдүүлэх бүтээгдэхүүний үнийг тогтоон,
тухайн үнээсээ төсөвлөсөн ашиг буюу хөрөнгө оруулалтаас орох өгөөжөөс хасаж
тооцно. Шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд зорилтот өртгийн хандлагыг ашиглахдаа
дараах зарчмуудыг баримтална.
-
Шинэ бүтээгдэхүүний санаа гаргаад, энэ бүтээгдэхүүн нь
ямар зориулалттай, юугаар хийдэг, загвар нь ямар байх зэрэг бүтээгдэхүүний
онцлог болон үүргүүдийг тодорхойлох хэрэгтэй.
-
Хэрэглэгчид бүтээгдэхүүнд хэдэн төгрөг төлөхөд бэлэн
байгаа талаар зах зээлийн судалгаа хийдэг. Ингэснээрээ шинэ бүтээгдэхүүний зах
зээлд зорилтот хувиа хувиа эзлэх боломжит үнийг сонгодог.
-
Зах зээлийн үнэ буюу хэрэглэгчидэд хөрөнгө оруулалтын шаардлагатай
өгөөжийг олох бүтээгдэхүүний ашигт байдлын түвшинг тодорхойлдог. Энэ зорилтот
ашиг нь компанийн стратеги төлөвлөөгөөний зорилгод туссан байх ёстой.
-
Зорилтот үнэ болон ашгийг тодорхойлсны дараа бүтээгдэгүүний
зорилтот өртгийг тодорхойлдог. Зорилтот өртөг нь зорилтот үнээс зорилтот ашгийг
хассан дүн юм. Энэ өртөг нь зорилтот ашигт хүрэхийн тулд бүтээгдэхүүн
үйлдвэрлэх ба борлуулахад гарах өртөг юм.
-
Зорилтот өртөг нь одоогийн үйлдвэрлэлийн өртгөөс ямагт
бага байдаг.
Энэ бүхнийг тодорхойлсны дараа төслийг эхлүүлдэг.
Зорилтот өртгийн хандлагыг одоогийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг
дээшлүүлэхэд мөн ашиглах бөгөөд дараах зарчмын дагуу явагдана. Зорилтот өртөг
болон одоогийн өртөг нь зөрүүтэй байвал, загварыг энгийн болгох, өөр материал
хэрэглэх зэрэг бүтээгдэхүүнийг илүү хямд болгох арга замаар зөрүүг арилгах
хэрэгтэй. Ийнхүү өртгийг багасгах нь бүтээгдэхүүний чанар ба үнэ цэнийг
бууруулахгүй байх ёстой. Учир нь чанар муудвал хэрэглэгчид зорилтот үнийг
төлөхгүй. Зорилтот үнэ нь тухайн байгууллагын баримтлаж буй стратегээс хамааран
зах зээл дээр өрсөлдүүлэх үнэ байна.
2.
Зорилтот
өртөг тооцох арга
Зорилтот
өртгийн арга нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
шийдвэр гаргасан үед ашиглагддаг. Зорилтот өртгийг тодорхойлсноор байгууллага
нь:
-
Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр өрсөлдөх
боломжит үнийг тодорхойлох.
-
Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүлээгдэж буй амьдралын
мөчлөгийн турш дахь бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээг тодорхойлох давуу талыг
бий болгодог.
Мөн шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, ажиллах
хүчний цалингийн хэмжээ зэрэг тогтмол зардлыг тооцож болно.
Борлуулалтын хэмжээг тооцсоноор бүтээгдэхүүний амьдралын
мөчлөгийн турш дахь тогтмол зардал, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг
тооцож, зорилтот өртгийг тооцох боломжтой болдог. Зорилтот өртөг нь хөрөнгө
оруулалтын шаардлагатай хамгийн бага өгөөжийг хангах бөтээгдэхүүний хамгийн их
хувьсах зардлын дүн юм.
Одоогийн ба зорилтот өртгийн хооронд зөрүү байж болно.
Зорилго нь зөрүүг арилгах, бүтээгдэхүүний өртгийг зорилтот өртгийн түвшинд
хүргэх явдал юм. Зөрүүг арилгах хамгийн үр дүнтэй арга нь бүтээгдэхүүнийг дахин
загварчлах ба энэ нь өртгийг багасгадаг.
Зорилтот өртөг тооцох хандлагыг дараах үе шатаар хэрэгжүүлнэ.
1. Бүтээгдэхүүний
төрлийг тодорхойлох
2. Шаардлагатай
борлуулалтын хэмжээ, зах зээлийн хувийг тодорхойлох
3. Зорилтот
борлуулалтын түвшинд хүрэхэд шаардагдах бүтээгдэхүүний үнийг тодорхойлох
4. Нийт
борлуулалтын орлогыг тодорхойлох
5. Бүтээгдэхүүнийг
зах зээлд нэвтрүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг
тодорхойлох
6. Шаардлагатай
ашиг, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох: Төсөвлөсөн ашиг = хөрөнгө
оруулалт * хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин
7. Бүтээгдэхүүний
зорилтот өртгийг тодорхойлох: нэгж бүтээгдэхүүний зорилтот өртгийг тооцсон нийт
орлогоос зорилтот ашгийг хасаж хүлээгдэж буй борлуулалтын түвшинд хувааж
тооцно.
Зорилтот
өртөг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бодит өртөгтэй хамааралтай байх ёстой.
Одоогийн бүтээгдэхүүний өртөг нь зорилтот өртөгөөс их байх хандлагатай байдаг.
Тиймээс одоогийн өртөгөөс зорилтот өртөг хүртэл бууруулах асуудал тулгардаг.
Энэ нь ихэнхдээ бүтээгдэхүүнийг дахин загварчлах, хямд болгохыг шаарддаг.
Одоогийн
өртгийг тодорхойлох
|
Зорилтот
өртгийг тодорхойлох
|
Шаардлагатай
хөрөнгө оруулалтыг тодотхойлох
|
Шаардлагатай
ашиг / орлогыг тодорхойлох
|
Бүтээгдэхүүний
онцлогыг тодорхойлох /загварчлах/
|
Шаардлагатай
борлуулалтын хэмжээг тодорхойлох
|
Зорилтот
үнийг тодорхойлох
|
Өртгийн
зөрүүг арилгах
|
3.
Зорилтот
өртөг тооцох арга
Зорилтот
өртөгт хүрэх төслийн багийн хэрэглэдэг арга нь техникийн үнэлгээний ба чиг
үүргийн шинжилгээний арга юм.
Техникийн
үнэлгээний арга
Техникийн
үнэлгээний арга нь шинэ бүтээгдэхүүнийг загварчлахад зорилтот үр дүнд хүрэх
арга юм. Зорилтот өртөг нь:
·
Хэлтэс бүрийн өртгийн элементүүд / шууд материалын
зардал, шууд хөдөлмөрийн зардал, элэгдлийн зардал гэх мэт/
·
Үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг / жишээ нь: автомашины
үйл ажиллагааны бүрэлдэхүүн нь хөдөлгүүр , дамжуулах систем, тоормосны систем
гэх мэт/
Техникийн
үнэлгээний арга нь хэрэгцээтэй материал, сэлбэг, өртгийг багасгах,
бүтээгдэхүүний өртөг чанарыг сайжруулах судалгаанаас эхэлдэг. Техникийн
үнэлгээний баг нь материалын тухай дараах асуултуудыг гаргаж ирж болно.
-
Энэ материал эсвэл бүрэлдэхүүн хэсгийн үүрэг нь юу вэ?
-
Энэ чухал уу?
-
Үүнийг хялбарчилж болох уу?
-
Бүтээгдэхүүн ба бүрэлдэхүүн хэсгүүдийн бүх шинж чанар нь
чухал уу?
-
Бүтээгдэхүүний онцлогт тохирсон одоогийн бүрэлдэхүүн
хэсгийн оронд стандарт бүрэлдэхүүн хэсгийг ашиглаж болох уу? Стандарт
бүрэлдэхүүн хэсгийг ашигласанаар өртгийг багасгана? учир нь стандарт
бүрэлдэхүүн хэсэг нь өндөр чанартай хямд үнэтэйгээр худалдаалагддаг.
Техникийн
үнэлгээ нь өртгийн хүснэгтийн өргөн хэрэглээг бий болгодог. Эдгээр нь
бүтээгддэхүүний өртгийн нарийвчилсан шинжилгээг гаргаж ирдэг ба техникийн
үнэлгээний төслийн багт бүтээгдэхүүний өртгийг бүрдүүлэгч хүчин зүйлсийг олж
мэдэхэд тусалдаг. Төслийн баг мөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай
зүйлсийг хаана хамгийн бага өртгөөр үйлдвэрлэж болохыг тодорхойлж болно.
Өртгийн
хүснэгт нь доорх зүйлс бүтээгдэхүүний өртөгт хэрхэн нөлөөлөх талаар мэдээллээр
хангадаг.
-
Өөр өөр нөөцийг хэрэглэх
-
Өөр материалууд, өөр үйлдвэрлэлийн арга барил ашиглах
-
Бүтээгдэхүүний чиг үүргийг өөрчлөх
-
Бүтээгдэхүүний загварыг өөрчлөх
Чиш үүргийн шинжилгээний арга
Чиг үүргийн шинжилгээний арга нь бүтээгдэхүүний чиг үүрэг
бүрийг шийдвэр гаргалтын зорилготой нь авч үздэг.
-
Бүтээгдэхүүний гүйцэтгэж буй үүргийг сайжруулж болох эсэх
-
Бүтээгдэхүүний үүргийг багасгаж болох эсэх
-
Бүтээгдэхүүнийг үүргийг өсгөж болох эсэх /бүтээгдэхүүний
үүргийг өсгөснөөр бүтээгдэхүүний өртөг өсөж болно, хэрэглэгчийн үнэлгээг
нэмэгдүүлдэг./
-
Хоёр ба түүнээс дээш үүргийг нэгтгэж болох эсэх
Чиг үүргийн
судалгааг хийхэд өртгийн хүснэгт шаардлагатай. Эдгээр нь бүтээгдэхүүний чиг
үүрэг бүрийн нарийвчилсан өртгийг харуулах, ингэснээр бүтээгдэхүүний чиг үүрэг
өөрчлөгдөхөд өртөг хэрхэн өөрчлөгдөхийг харж болно.
Лекц 4
Амьдралын
мөчлөгийн өртөг тооцох арга
1.
Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг
Бүтээгдэхүүний
амьдралын мөчлөг 5-н үе шатанд хуваагддаг.
1. Судалгаа
хөгжлийн үе
2. Нэвтрэлтийн
үе
3. Өсөлтийн
үе
4. Тогтворжилтын
үе
5. Уналтын
үе
Бүтээгдэхүүний
амьдралын мөчлөгийн ангилалууд болох 5
үе шатын онцлогийг авч үзвэл.
А. Судалгаа
хөгжилийн үе: Энэ үе шатанд бүтээгдэхүүний судалгаа болон загварын хөгжүүлэлт
гэнэ. Гэвч энэ үед бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулагдаж орлого олоход
хараахан бжщэлэн болоогүй байдаг.
Б.
Нэвтрэлтийн үе: Бүтээгдэхүүнийг зах зээл дээр таниулдаг. Энэ үед чадвартай
худалдан авагчдад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж таниулахгүйгээр
тэдэнд борлуулалт хийх хэцүү учир бүтээгдэхүүн, үйлчилгээг тэдэнд таниулах
болон үйлчилгээндээ анхаарах үе байдаг. Мөн энэ үе шатанд нэмэлтээр борлуулатын
эрэлтийг өсгөхийн тулд шаардлагатай бүтээгдэхүүний төлөвлөлтийг дагаад нэмэлт капитал
зориулалтын өртөг гарч болно.
В. Өсөлтийн
үе: Бүтээгдэхүүнээс ашиг олохын тулд томоохон зах зээлийг байгуулах
шаардлагатай ба борлуулалтын орлогын өсөлт бий болсоноор бүтээгдэхүүнээс ашиг
олж эхэлдэг.
Г.
Тогтворжилтын үе: Эцсийн дүнд бүтээгдэхүүний эрэлтийн өсөлт нь аажмаар буурч, тухайн тайлант хугацаанд
борлуулалт дээд цэгт хүрч тогтворжино. Энэ нь алдагдалыг бий болгох ба энэ үед
байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахаа зогсоох эсэх шийдвэрээ
гаргана.
Д. Уналтын
үе: Энэ үед зах зээл дэх тухайн бүтээгдэхүүний “сэтгэл ханамж” худалдан авалт
хангалттай хийгдсэн үе. Иймд эрэлт буурч эхэлдэг ба эцсийн дүнд энэ нь зах
зээлээ алдах болон бүтээгдэхүүний борлуулалт эсвэл үйлчилгээ, үйлдвэрлэлийг
зогсоох цаг болсоныг харуулдаг.
Амьдралын мөчлөгийг борлуулалт ба ашгийн түвшний
үзүүлэлтүүдээр харуулбал:
Хэвтээ тэнхлэгт амьдралын мөчлөгийн үргэлжлэх хугацааг
хэдэн сараас хэдэн зуун жилийн аль нэгээр ч хэмждэг. Хүүхдүүдэд таалагддаг
эсвэл тэдний шохоорхсон бүтээгдэхүүнд мөш богино хугацаанд амьдардаг байхад
18-р зуунд зохиогдсон дуран гэх мэт бүтээгдэхүүн маш удаан хугацаанд амьдарч
чадсан байдаг. Нийтлэг бүтээгдэхүүнүүдийн амьдралын мөчлөг нь өвөрмөц төрөлтэй
бүтээгдэхүүнээс илүү урт байдаг.
Амьдралын мөчлөгийн өртгийг тооцохдоо өртөг ба орлого нь
бүтээгдэхүүнээс хэрхэн шалтгаалж байгааг бүхлээр нь таамаглаж амьдралын
мөчлөгийг тооцоолдог.
Бүтээгдэхүүнийг амьдралын мөчлөгийн өртөгт бүтээгдэхүүний
загварыг хөгжүүлэхээс эхлээд зах зээлд
гаргах, үйлдвэрлэлтээс борлуулалт хүртэл, мөн уналтанд орох ба зах зээлээс
бүтээгдэхүүнийг татах хүртэлх бүх үе шат ордог.
Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн өртгийг бүрдүүлэгч
үндсэн хэсгүүдэд дараах кардлуудыг багтаана.
-
Судалгаа ба хөгжүүлэлтийн өртөг:
o
Загвар дизайн зохион бүтээх өртөг
o
Туршилтын загварын өртөг
o
Хяналт шалгалтын өртөг
o
Үйлдвэрлэлтийн үе шат ба тоног төхөөрөмжийн хөрөнгө
оруулалтын өртөг
-
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн мэдээллийг худалдан
авах өртөгт:
o
Үйл ажиллагаа худалдан авах буюу патент гэх мэт
-
Сургалтын өртөг: /үйл ажиллагааг эхлүүлэх сургалт болон
ур чадварыг шинэчлэх/
-
Үйлдвэрлэлийн өртөгт: бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж
эхлэх үеийн өртөг
-
Түгээлтийн өртөгт: Хуваарилалтын өртөг /тээвэрлэлт болон
хадгалалтын өртөг хамаарна/
-
Маркетинг болон зар сурталчилгааны зардалд
o
Харилцагчийн үйлчилгээний өртөг
o
Тухайн борлуулалтын талбар дээр нь үзүүлух үйлчилгээний
өртөг
o
Брэндийн сурталчилгааны өртөг
-
Барааны өртөгт: /бусад сэлбэг хэрэгсэлийг олж эзэмших,
хадгалалтын зардлууд байна/
-
Зах зээлээс гарах болон хягдлын өртөг: Бүтээгдэхүүний амьдралын төгсгөл үед ямар нэг
бохирдсон талбайг цэвэрлэх өртөг байна.
Эдгээр өөтгүүдийн зарим нь тухайлбал загварын өртөг
нь ганц удаа гарах өртөг байдаг. Бусад нь
бүтээгдэхүүний амьдралын туршид тогтмол гардаг боловч үүнтэй хамт үйлдвэрлэл
болон борлуулалтын биет хэмжээ өөрчлөгддөг.
Амьдралын мөчлөгийн өртөг нь бүтээгдэхүүний бодит байдлыг
үйлчилгээ, худалдан авагч болон төсвөөр тооцоолж чаддаг.
Уламжлалт өртөг тооцолтын аргачлалууд нь бүтээгдэхүүнийг
амьдралын мөчлөгийг 1-12 сарын хугацааг хамруулдаг санхүүгийн бүртгэлийн
тайлант хугацаанд суурилдаг. Уламжлалт удидлагын нягтлан бодох бүртгэлийн
тогтолцоо нь өртгийг бүтээгдэхүүний бүхий л амьдралын мөчлөгт хуримтлуудаггүй
учраас бүтээгдэхүүний бүхий амьдралын мөчлөг дах ашигт ажиллагааг мөн авч
үздэггүй. Амьдралын мөчлөгийн өртөг нь бүтээгдэхүүний бүхий л амьдралын
мөчлөгийн орлого болон бодит өртөг хуримтлалтыг тооцоолох арга замд тусалдаг.
Лекц 5
Төгс ахиуц
ашгийн бүртгэл
Төгс ахиуц ашгийн бүртгэл нь /бүтээмжийн бүртгэл/
үйлдвэрлэлийн “Яг цагт нь “ систем тэй ижил төсөөтэй арга технологийг ашигладаг
аж ахуйн нэгжүүдэд илүү тохиромжтой. Энэхүү аргын үзэд санаа нь үйлдвэрлэлтийн
хязгаарлалтыг хамгийн боломжит түвшинд сул зогсолтыг арилгахад оршино.
1.
Хязгаарлалтын
онол
Төгс
ахиуц ашгийн бүртгэл нь үйлдвэрлэлийн уламжлалт үзэл санаа буюу ашгийг
нэмэгдүүлэхэд бус үйлдвэрлэлийн хягаарыг гэмэгдүүлсэнээр түүнээс үүдэх мөнгөн
урсгалыг сайжруулахад чиглэдэг.
Хязгаарлалтын
онол нь үйлдвэрлэлийн үр ашигтай удирдах нэг хандлага бөгөөд 1986 оноос үүссэн.
Хязгаарлалтын онолын гол үзэл санаа нь аль болох их хэмжээгээр түүхий эд
материалыг борлуулалт болгон хувиргах, мөнгөн урсгалыг сайжруулахад оршино.
Нэвтрүүлэх чадавж: борлуулалт бараа материал үйл
ажиллагааны зардал
Ттөгс ахиуц ашигийн буюу
хязгаарлалтын онолд нэг цикл гэдэг нь үйлдвэрлэлийн нэг мөчлөгт түүхий эд
материалыг боловсруулан бэлэн бүтээгдэхүүнийг борлуулсанаар орж ирж байгаа
мөнгөн урсгалыг хэлнэ.
Энэ
аргын үед худалдан авсан түүхий эд материал нь дангаараа бараа материал болж
өгдөг. Бараа материалд ямар нэгэн өртгийг хуримтлуулан бүртгэхгүй.
Төгс
ахиуц ашиг = Борлуулалтын орлого – Материалын зардал
Үйл
ажиллагааны зардал гэдэгт үйлдвэрлэл ба үйл ажиллагаанд гарсан бзх зардлыг
хамруулах бөгөөд үүнд уламжлалт зардлын бүртгэлийн үеийн бараа материалын
өртөг, ҮНЗ, шууд хөдөлмөрийн зардал багтдаг.
Энэ аргын үед материалын зардлаас бусад бүх үйлдвэрлэлийн
болон үйл ажиллагааны зардлыг тогтмол зардалаар авч үзнэ.
Үйлдвэрлэлийн хүчин чадлын саад бэрхшээл, үйлдвэрлэлийн
эргэц
Төгс
ахиуц ашгийн бүртгэлийн зорилго нь үйлдвэрлэлийн бүтээмжийг хамгийн өндөр
түвшинд байлгахад оршино.
Хягаарлалтын
онолоор бол үйлдвэрлэлийн бүтээмж ямар түвшинд байх нь түүний хүчин чадлаас
хамаарах бөгөөд хэдий борлуулалтын эрэлтээс үйлдвэрлэлтийн хэмжээ шалтгаалах боловч
нөгөө талаасаа үйлдвэрлэлтийн хүчин чадалд дараах хүчин зүйлүүд нөлөөлөх бөгөөд
эдгээр хүчин зүйлээс болж үйлдвэрлэлийн бүтээмж тодорхой түшнөөр хязгаарлагдаж
байдаг.
1.
Шууд хөдөлмөрийн болон машин техникийн нөөц зэрэг
үйлдвэрлэлийн нөөцийн дутагдал
2.
Борлуулалтын менежерүүд буюу тэдгээринй нөөцийн дутагдал
3.
Өрсөлдөгчгүй борлуулалтын үнэ
4.
Хэрэглэгчидэд бүтээгдэхүүнийй хүргэх хүргэлтийн хугацааны
алдагдал
5.
Бэлтгэн нийлүүлэгчийн нөөцийн дутагдал
Үйлдвэрлэлийн
хүчин чадал нь голдуу машин цаг, шууд хөдөлмөр цаг гэх мэт үйлдвэрлэлийн хүчин
зүйлс байна. Өөрөөр хэлөэл үйлдвэрлэлийн дээд хүчин чадлыг илэрхийлдэг.
Байгууллагын
зорилго нь зах зээлд үүсэж буй нэмэлт эрэлтийг хангаж чадахуйц үйлдвэрлэлийн
хүчин чадлыг бүрдүүлж ажиллахад оршино.
Хягаарлалтын онол нь борлуулалтын
орлогоос материалын зардлыг хассан дүнг хамгийн их байлгах ёстой бөгөөд
шаардлагатай эрэлтийн хангахуйц зүйлшгүй нөөцтэй байхыг шаарддаг.
Нэвтрүүлэлт буюу төгс ахуйц ашиг нь
тодорхой мөчлөг дэх борлуулалтын орлогоос материалын зардлыг хассан дүн юм.
Үйлдвэрлэлийн хүчин чадал нь зах
зээлийн тодорхой эрэлтийн түвшнийг хангахад үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг
бүрдүүлэхэд ашиглах нэмэлт нөөц юм.
Үйлдвэрлэлийн хуваарь ба үйлдвэрлэлийн хүчин чадлын
хязгаарлалт
Үйлдвэрлэлийн хүчин чадал дээр
үндэслэн үйлдвэрлэл хэдийн хэмжээний нөөцийг ашиглах нь тодорхойлогддог бөгөөд
энэ хүчин чадлаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, эргэлт мөн бусад нөөцүүд
хязгаарлагддаг.
А. Уламжлалт өртгийн бүртгэлийн хувьд үйлдвэрлэл цаг
хором бүрд үр ашигтай ажиллаж илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлх төдийд нэгжид
ногдох борлуулалтын зардал буурч ашиг нэмэгддэг гэж үздэг.
Б. Хязгаарлалтын онолын хувьд үйлдвэрлэлийн хүчин
чадалдаа тохироогүй хэт их нөөцийг ашиглах хэрэггүй зардал гэж үздэг ба
үйлдвэрлэл нэмэгдэхгүй зүгээр л хэрэггүй их дуусаагүй үйлдвэрлэл ихээр
төвлөрдөг.
Өөрөөр
хэлөэл үйлдвэрлэлийн хүчин чадалдаа тохирсон нөөцүүдийг ашиглаж үйлдвэрлэж байх
нь үйлдвэрлэлийн нөөцүүдийг зүй зохистой ашиглаж байгаа хүчин чадал гэж үзнэ.
Үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх : зайлшгүй байх
нөөцийн өсөлт
Хязгаарлалтын
онол нь үйлдвэрлэлтийн нийт эрэлийг хамгийн их байлгахад оршдог. Иймээс
үйлдвэрлэлийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх
хэрэгтэй.
Төгс ахиуц ашгийн хандлагын зарчимууд
Төгс
ахиуц ашгийн бүртгэл нь үйлдвэрлэл,
үйлчилгээний боловсруулалтын үйлдвэрлэлийн саад бэрхшээлийн зарчимд тусгайлан
анхаардаг.
Төгс
ахиуц ашгийн аргын орлого зардлын бүтэц:
Төгс
ахиуц ашиг =
Борлуулалт – Нийт хувьсах зардал
Цэвэр
ашиг =
Төгс ахиуц ашиг – Үйл ажиллагааны зардал
2.
Төгс
ахиуц ашгийн аргын гүйцэтгэлийн үнэлгээ
Ихэнхи
байгуулагууд нэгээс дээш төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээр
бүтээгдэхүүнүүд бүгд өөр өөр боловсруулалтын хугацаа шаардлагатай байдаг.
Байгууллагын
үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд хамгийн их өгөөжтэйгөөсөө багаруугаа
эрэмбэлэгдэх бөгөөд хамгийн өгөөж ихтэйгээсээ үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн
зарцуулагдхаар тооцоологддог. Үйлдвэрлэлд хамгийн их өгөөжтэй бүтээгдэхүүнээ
эрэлтийн хэмжээнд нь тултал нь үйлдвэрлэнэ. Түүний дараах удаах өгөөжтэй
бүтээгдэхүүнээ гэх мэтээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа хуваарилна. Тиймээс эдгээр
бүтээгдэхүүнүүдээ эрэмбэлэх шалгуур харьцаа нь :
3.
Төгс
ахиуц ашгийн аргын шинжилгээ ба харьцуулалт
Төгс
ахиуц ашгийн харьцаа нь үйлдвэрлэлийн нэгж хүчин чадлаас үүсэх төгс ахиуц
ашгийг түүний зардалд харьцуулсан харьцаа бөгөөд 1-с ямагт их байвал сайн.
Лекц 6
Зардлын тоо хэмжээ ашгийн
хамаарлын шинжилгээ
Бизнесийн байгууллагын үндсэн зорилго нь хэрэглэгчдийн
хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож ашиг олох явдал юм.
Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хэмжээ, орлого, зардлын
хоорондын уялдаа, нөөц баялгийн зөв зохистой зарцуулалт зэргийг хянаж тухай
бүрд тохирсон арга хэмжээг авч оновчтой шйидвэр гаргалтыг хийж байх хэрэгтэй.
Ийм шинжилгээг хийдэг удирдлагын шинжилгээний нэг төрөл нь зардал үйлдвэрлэл
ашгийн хамаарлын шинжилгээ юм. Тус шинжилгээний зорилго нь ашгийг төлөвлөсөн
түвшинд хүргэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэц болон борлуулалтыг
тодорхойлоход оршино. Зардал үйлдвэрлэл ашгийн хамаарлын шинжилгээ нь дараах
хүчин зүйлүүдийн харилцан хамаарлыг судлана.
1.
Бүтээгдэхүүний үнэ
2.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэл
3.
Борлуулалт
4.
Нэгж бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн хувьсах зардал
5.
Нийт тогтмол зардал
6.
Борлуулсан бүтээгдэхүүний
хольц буюу бүтэц
Зардал үйлдвэрлэл ашгийн хамаарлын шинжилгээг
ашиглан дараах зүйлсийг судлана.
- Ахуиц ашиг
- Ахиуц ашгийн харьцаа
- Зардлын бүтэц
- Үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг
- Хугарлын цэгийн шинжилгээ
- Төсөвлөсөн ашигт хүрэх борлуулалт
- Хамгаалалтын хязгаар, хамгаалалтын хязгаарын харьцаа
- Ашиг, ашгийн харьцаа
- Бүтээгдэхүүний үнэ ба хольц
Ахиуц ашиг (Contribution
margin)
Борлуулалтын орлогоос хувьсах зардлыг хасаад
үлдэж байгаа ашгийг ахиуц ашиг буюу маржинал орлого гэнэ. Ахиуц ашиг нь
үйлдвэрлэл болон үйл ажиллагааны тогтмол зардлыг нөхөхөд зарцуулагдана. Ахиуц
ашгийг нийт болон нэгжийн хувьд тооцож болно.
Ахиуц ашгийг олох томьёо:
- Нийт дүнгээр нь:
CM=TR-VC
CM- ахиуц ашиг, TR- нийт борлуулалтын орлого, VC-нийт хувьсах зардал
- Нэгжийн хувьд:
CMU=P-V
CMU – нэгжийн ахиуц ашиг P- нэгжийн борлуулалтын
үнэ V- нэгжийн хувьсах зардал
Ахиуц ашгийн харьцаа (Contribution
margin ratio)
Борлуулалтын орлогын нэгжид ногдох ахиуц ашгийн
хэмжээг ахиуц ашгийн харьцаа гэнэ. Ахиуц ашгийн харьцааг олох томьёо:
CMR=CM/TR=CMU/P CMR-ахиуц ашгийн харьцаа
Ахиуц ашгийн харьцааг ижил төстэй олон
бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс илүү үр ашигтайг сонгон үйлдвэрлэл явуулахын тулд
тооцдог. Ахиуц ашгийн харьцаа өндөртэй бүтээгдэхүүн тогтмол зардлаа хурдан
нөхдөг.
Зардлын бүтэц
Зардлын бүтцийн шинжилгээгээр нийт зардлын дүнд
эзлэх хувьсах ба тогтмол зардлыг тооцож тухайн үйлдвэрлэлийн онцлогтой
уялдуулан судлана. Нийт зардлын дүнд хувьсах зардлын эзлэх хувийн жин тогтмол
зардлын хувийн жингээс их байвал зардлын бүтцийг зохистой байна гэж үзнэ. Учир
нь хувьсах зардлыг менежерийн хүрээнд хянаж хэмнэх боломжтой байдаг.
Үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг (degree
of operating leverage)
Хөшүүрэг гэдэг нь борлуулалтыг багахан хэмжээгээр
өөрчлөх замаар тогтмол зардлаар дамжуулж ашигт нөлөөлөх боломж юм. Нийт зардлын
дүнд тогтмол зардлын эзлэх хувийн жин их байвал үйл ажиллагааны хөшүүргийн
зэрэг өндөр байх бөгөөд энэ үед орлогын өөрчлөлтөөр ашиг өөрчлөгдөх хэмжээ их
байна. Үйл ажиллагааны хөшүүргийн зэргийг түүний зэргээр хэмждэг.
DOL=CM/p DOL- үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг, p- цэвэр ашиг
Борлуулалтын өөрчлөлтөөс хамаарч ашиг хэрхэн
өөрчлөгдөж байгааг үйл ажиллагааны хөшүүргийн зэргийн тусламжтайгаар олж болно.
Хугарлын цэгийн шинжилгээ (Break
even point analysis)
Зардал орлого тэнцүү буюу ашиг, алдагдал нь тэг
байх үеийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба борлуулалтын түвшинг хугарлын цэг гэнэ.
Хугарлын цэг нь олон хүчин зүйлээс хамаарч байнга хэлбэлзэж байдаг.
Борлуулалтын орлого хугарлын цэгээс дээш гарвал
компани ашигтай ажиллаж эхэлнэ. Борлуулалтын орлого хугарлын цэгээс доош орвол
компани алдагдалд орно. Иймд компаниуд алдагдалд орж эхлэхээс өмнө борлуулалтыг
ямар хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай вэ гэдгийг тооцох хэрэгтэй болно.
Хугарлын цэгийг төгрөгөөр олох томьёо
TR(BEP)=FC/CMr
=FC/(1-V) v-борлуулалтанд эзлэх хувьсах зардлын хувийн жин
Хугарлын цэгийн борлуулалт тоо хэмжээгээр олох:
Q(BEP)=
FC/ (P-VC)
Төсөвлөгдсөн ашигт хүрэх борлуулалт
Хугарлын цэгийн шинжилгээг ашиглан хэдэн
төгрөгний ашиг олохын тулд хэдий хэмжээний борлуулалт хийхийг олж болно.
Төсөвлөсөн ашигт хүрэх борлуулалтыг олох томьёо:
- Төсөвлөсөн ашигт хүрэх борлуулалт төгрөгөөр
TR=
(FC+tt)/CMr = (FC+tt)/(1-v)
- Төсөвлөсөн ашигт хүрэх борлуулалт тоо хэмжээгээр
Q=
(FC+tt)/CMu=(FC+tt)/(P-V)
Хамгаалалтын хязгаар- аюулгүй байдлын хязгаар (Margin
of safety)
Хугарлын цэгийн шинжилгээний нэг чухал үзүүлэлт
нь хамгаалалтын хязгаар бөгөөд энэ үзүүлэлтийг нийт борлуулалтаас хугарлын цэг
дээрх борлуулалтыг хасч тооцно.
Хамгаалалтын хязгаарыг олох томьёо:
MS=TR-TR(BEP) MS-хамгаалалтын хязгаар
Борлуулалтын орлогод хамгаалалтын хязгаарын
эзлэхи хувийн жинг хамгаалалтын хязгаарын харьцаа (Margin
of safety ratio) гэнэ.
Хамгаалалтын хязгаарын харьцааг олох томьёо:
MSr=
MS/TR
Ашиг, ашгийн харьцаа (Profit,
profit ratio)
Ашгийг олохдоо нийт орлогоос нийт зардлыг хасна.
Ашиг олох томьёо:
p=TR-TC=TR*pr=CM*MSr=MS*CMr p – ашиг, TC-нийт зардал, pr-ашгийн харьцаа
ашгийн харьцаа олох томьёо:
pr=p/TR=CMr*MSr
Лекц 7
Хүрээлэн
буй орчны удирдлагын бүртгэл
Хүрээлэн
буй орчинтой холбоотой асуудлууд, түүний хууль эрх зүй нь бизнесийн
байгууллагууд хүрээлэн буй орчинтой холбогдон үүсэх зардлыг хэрхэн бүртгэж,
зохицуулах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа билээ.
Энэ нь дараах ач холбогдолтой байдаг.
-
Нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээтэй болбогдон гарах хүрээлэн
буй орчны зардлыг тооцсоноор энэ нь үнэ тогтоох шийдвэрт нөлөөлнө.
-
Хууль эрх зүйн стандартын дагаж мөрдөж байгаа эсэхээ
хянана.
-
Зардлыг бууруулах боломж байгаа эсэхийг тооцно.
Байгууллагын
хүрээлэн буй орчинтой холбоотой дотоод удирдлагын үйл ажиллагааг дэмжих
зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийн шинжилгээ судалгаа түүний
үр дүн юм.
Хүрээлэн буй орчны асуудлууд болон гүйцэтгэл
Сүүлийн үеийн
судалгаанд хүрээлэн буй орчны асуудлууд нь тухайн компаний гүйцэтгэлд дараах
хэд хэдэн замаар нөлөө үзүүлж байгаа талаар авч үзсэн байна. Үүнд:
1.
Хаягдлыг багасгах
болон эрчим хүчийг үр дүнтэй хэрэглэх замаар богино хугацааны хэмнэлт гаргахад
нөлөөлнө.
2.
Хүрээлэн буй орчны талаар авё хэрэгжүүлсэн арга хэмжээ
муутай компаниудын капиталын өртөг өсөх хандлагатай байна. Учир нь хөрөнгө
оруулагчид болон зээлдүүлэгчид эрсдэлтэй холбогдуулан өөрсөддөө ашигтай байх
өгөөжийг шаарддаг.
3.
Хүрээлэн буй орчинтой холбогдон гарч ирэх татварын
дарамт. /агаарын бохирдол, хог хаягдлын татвар гэх мэт/
4.
Нийгмийн сайн сайхны төлөө зохиогдох компанит ажлуудын дарамт
шахалт нь компаний нэр хүндэнд нөлөөж, нэмэлт зардал бий болгоно.
5.
Хүрээлэн буй орчны хууль эрх зүй нь нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
зогсооход нөлөөлж, байгальд ээлтэй өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжийг бий
болгодог.
6.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орцын зардал нь зарим
компаний орлогын 5-10% тэнцэх хэмжээний хаягдлын зардлыг бий болгож байна.
Хүрээлэн буй орчны зардлыг тооцох
Ихэнхи
хүрээлэн буй орчны зардал нь бүртгэлийн системд тусгагдсан байдаг. Хамгийн
хүндрэлтэй нь эдгээр зардлыг тодорхой төрлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээнд
шингээх асуудал байдаг. Үүнтэй холбоотой үүсэх зардал нь дараах байдалтай
байна. Үүнд:
-
Түүхий эд материал
-
Тээвэрлэлт
-
Хаягдал
-
Хаягдал болон үйлдвэрлэлийн хаягдлыг тээвэрлэх
-
Цэвэр усны хэрэглээ
-
Эрчим хүч
Хүрээлэн буй орчны зардлыг хянах
Бизнесийн
байгууллага хүрээлэн буй орчинтой холбогдон үүсэх зардлыг тодорхойлж тооцон
шингээсний дараа уг зардлыг хүрээлэн буй орчны
удирдлагын системээр дамжуулан хянах үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй.
ISO
14000
ISO
14000 чанарын удирдлагын стандарт дээр үндэслэн боловсруулагдсан ба бусад
стандартуудыг суурь үзэл баримтлал байдлаар 1996 онд хэвлэгдсэн. ISO 14001 хүрээлэн
буй орчны удирдлагын системд дараах зүйлсийг багтаан авч үзжээ.
-
Хүрээлэн буй орчны бодлого
-
Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн үнэлгээ, хуулийн
болон сайн дурын үүрэг хариуццлага.
-
Удирдлагын систем
-
Дотоод аудит ба тайланг удирдлагад тайлагнах
-
ISO 14001 стандартыг дагаж мөрдөж байгаа баталгаа
Удирдлагын систем
Удирдлагын
системд дараах үйл ажиллагааг хамаарна.
-
Хүрээлэн буй орчны хяналт болон бодлогын
хөгжил
-
Хөгжлийн зорилго чиглэл
-
Амьдралын мөчлөгийн үнэлгээ
-
Хүрээлэн буй орчны удирдлагын системыг
бий болгох, түүнийг сайжруулах
-
Хуувь эрх зүйн хэрэгжилт, түүнийг дагаж
мөрдөх
-
Хүрээлэн буй орчны үр нөлөөний үнэлгээ
-
Байгальд ээлтэй гэсэн гэрчилгээ буюу
үнэлгээний хүсэлт
-
Хаягдлыг багасгах
-
Бохирдлыг сааруулах программ
-
Шинжилгээ судалгаа, цэвэрлэх технологийн
хөрөнгө оруулалт хөгжил
-
Хүрээлэн буй орчны шүйцэтгэл болон
тайлагнал
Лекц 8
Хязгаарлагч хүчин зүйлийн дүн шинжилгээ
1.
Хязгаарлагч хүчин зүйл
Бодит
нөөцинй хэмжээнл хягаар байдаг учраас бүх компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэх
болон үйлчилгээ үзүүлэхэд хамгийн дээд хүчин чадалтай байдаг. Бусдыгаа бодоход
илүү хомс хамгийн багадаа нэг хүчин зүйл байдаг нь хязгаарлагч хүчин зүйлс юм.
Хягаарлагч хүчин зүйлс нь хязгаарлагдмал
нийлүүлэлтийн үед илэрч байгууллагын үйл ажиллагаа өргөжүүлэхэд хаалт болох ба
ингэснээр байгууллага үйл ажиллагаагаа явуулж болох хамгийн дээд түвшнийг
тодорхойлох шаардлагатай байдаг.
Жишээ
бодлого 1
Зайдас
компани нь нухаш, сүмс гэсэн 2 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэгжийн хувьсах зардал дор өгөгджээ.
|
Нухаш
|
Сүмс
|
Шууд
материал
|
1
|
3
|
Шууд
хөдөлмөр /цагт 3/
|
6
|
3
|
Хувьсах ҮНЗ
|
1
|
1
|
|
8
|
7
|
Нухашны
борлуулалтын нэгжийн үнэ 14₮ ба сүмсний нэгжийн үнэ 11₮. 7-р сарын туршид
боломжит ьшууд хөдөлмөрийн хязгаар 8000цаг байсан. 7-р сарын борлуулалтын эрэлт
дараах байдалтай байна гэж найдсан.
Нухаш 3000нэгж
Сүмс 5000нэгж
Хийх зүйл:
Булун
бүтээгдэхүүн болон дуусаагүй үйлдвэрлэл нь эхний үлдэгдэлгүй ба сарын тогтмол
зардал нь 20000₮ гэж үзээд ашгийг хамгийн их болгох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
төсвийг тодорхойл.
Бодолт:
1.
Хязгаарлагч хүчин зүйлс нь борлуулалтын
эрэлтээс өөр хүчин зүйл гэдгийг батална.
|
Нухаш
|
Сүмс
|
Нийт
|
Нэгжийн
хөдөлмөр цаг
|
2 цаг
|
1 цаг
|
|
Борлуулатын
эрэлт
|
3000 нэгж
|
5000 нэгж
|
|
Хөдөлмөрийн
шаардлагатай цаг
|
6000 цаг
|
5000 цаг
|
11000 цаг
|
Хөдөлмөрийн
боломжит цаг
|
|
|
8000 цаг
|
Дутагдалтай
цаг
|
|
|
3000 цаг
|
Хөдөлмөр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
хязгаарлагч хүчин зүйл болж байна.
2.
Хязгаарлагдмал нөөцийн нэгж бүрийн
бүтээгдэхүүн бүрээр олсон ахиуц ашгийг тодорхойлно. Энэ нь гүйцэтгэсэн хөдөлмөр
цаг бүрээр тодорхойлогдоно.
|
Нухаш
|
Сүмс
|
Борлуулалтын
үнэ
|
14
|
11
|
Хувьсах
зардал
|
8
|
7
|
Нэгжийн
ахиуц ашиг
|
6
|
4
|
Хөдөлмөр цаг
/нэгжид/
|
2 цаг
|
1 цаг
|
Хөдөлмөр цаг
тутмын ахиуц ашиг /нэгжийн хязгаарлаг хүчин зүйл/
|
3
|
4
|
Нухаш
нь сүмсээс нэгжийн ахиуц ашгаараа илүү хэдий ч 1 нэгж нухаш хийх цагт 2 сүмс
хийж болно. Хөдөлмөрийн нийлүүлэлт нь богино хугацаатай байгаа учир сүмсийг
хийхэд нухашаас илүү үр дүнтэй гэсэн үг юм.
3.
Төсөвлөгдсөн үйлдвэрлэл болон
борлуулалтыг тодорхойлно. Борлуулалтын эрэлтийг хангаж чадахуйц сүмсийг
хангалттай үйлдвэрлээд үлдсэн боломжит хөдөлмөр цаг нь нухаш хийхэд
ашиглагдана.
А.
Бүтээгдэхүүн
|
Эрэлт
|
Шаардлагата цаг
|
Боломжит цаг
|
Үйлдвэрлэх дараалал
|
Сүмс
|
5000
|
5000
|
5000
|
1
|
Нухаш
|
5000
|
6000
|
3000 /үлдэгдэл/
|
2
|
|
|
11000
|
8000
|
|
Б.
Бүтээгдэхүүн
|
Эрэлт
|
Шаардлагата цаг
|
Ахиуц ашиг нэгж бүрээр
|
Нийт ашиг
|
Сүмс
|
5000
|
5000
|
4
|
20000
|
Нухаш
|
1500
|
3000
|
6
|
9000
|
|
|
8000
|
|
29000
|
/-/ тогтмол
зардал
|
|
|
|
20000
|
Ашиг
|
|
|
|
9000
|
Дүгнэлт:
1.
Нэгжийн ахиуц ашиг нь бүтээгдэхүүн
үйлдвэрлэл болон борлуулалтын дарааллыг шийдэх тохиромжтой арга биш юм.
2.
Энэ жишээний хувьд хөдөлмөр цаг нь
хязгаарлагдмал нөөц болж байна. Тиймээс хөдөлмөр цаг бүр дэх ахиуц ашиг нь
бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтын дарааллыг шийдэх зөв арга болж
байна.
3.
Сүмс нэг цаг тутамд 4₮-ийн ашиг олдог
бол нухаш нэг цаг тутамд 3₮-ийн ашиг олдог. Сүмс хязгаарлагдмал нөөцийг илүү
ашигтай хэрэглэж байгаа учраас эхлээд үйлдвэрлэгдэх хэрэгтэй.
4.
Сүмс нь борлуулалтын хягаар хүрэх хүртэл
үйлдвэрлэгдэх хэрэгтэй. Сүмсийг үйлдвэрлэсэний дараа хөдөлмөрийн ашиглагдаагүй
цаг үлдвэл тэрхүү цаг нь хөдөлмөр цаг тутамд хамгийн өндөр ахиуц ашиг олох
дараагийн бүтээгдэхүүн хийхэд ашиглагдах хэрэгтэй, дээрх жишээний хувьд энэ нь
нухаш юм.
No comments:
Post a Comment